СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Эрүүл мэнд - Эрхэм баян

Цэвэр агаар • Идэвхтэй хөдөлгөөн • Эмчилгээ сувилгаа

Эмчилгээ сувилгаа

Эмчийн үзлэг, уламжлалт эмчилгээ, сэргээн засах ...

Өрөөний мэдээлэл

1-4 хүний өрөө, гэр бүлийн өрөө, тусгай өрөө, өргөн ...

Төлбөрийн мэдээлэл

Үнэ төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл ...

Найрсаг үйлчилгээ

Намдумандал сувилал нь ойн захад цэвэр агаарт байрлаж, тухлаг орчин, амтат хоол, бариа сувилгаагаар та бүхэндээ үйлчилж байна.

Бидэнтэй холбогдох

89118899

Намдумандал сувилал

Хэдийгээр бид бүхэн дэлхий даяар нүүрлээд буй цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдалтай байгаа хэдий ч манай хамт олон эдгээр цаг хугацааны сорилт шалгуурыг амжилттай даван туулж, сувиллынхаа орчин нөхцөл, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг улам ахиулан ажиллах тал дээр үргэлж хичээн урагшилж байна.

2006 оноос

30000 гаруй өвчтөнд дотрын амбулаторийн болон стационарийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

2019 оноос

Ой модот цэвэр агаарын бүсэд Намдумандал сувиллаа байгуулж, үйлчлүүлэгчдийг ая тухтай амарч сувилуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

0 +

Жилийн туршлага

0 +

Үйлчлүүлэгчид

0 +

Эмч ажилчид

0 +

Сувилалын өрөө

Эрүүл мэндийн чанартай цогц үйлчилгээ

Эмчилгээ үйлчилгээ

• Эмчийн үзлэг
• Уламжлалт эмчилгээ
• Сэргээн засах эмчилгээ
• Хоол шим тэжээлийн эмчилгээ, үйлчилгээ
• Физик эмчилгээ
• Яаралтай тусламж үйлчилгээ
• Хүүхдийн сувилгаа

Бусад эмчилгээ

• Үс арчилгаа
• Гоо сайхан
• Детокс
• Иог бясалгал
• Хаш чулуун эмчилгээний ор

Гадаад орчин

Ойн захад цэвэр агаартай Тохижилт сайтай бүхий орчинд гадаа тухлан суун амарч болно.

Далай дээрэмчний онгоц, трамплин, савлуур зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, сонирхол ихээхэн татахуйц хийцтэй, хүүхдийн хөгжил бие бялдарт сайнаар нөлөөлөх тоглоомын талбайд энхрий бяцхан үрсээ тоглуулаарай.

Сагсан болон гар бөмбөг зэрэг спортоор гэр бүлийнхэнтэйгээ хичээллэж, цэвэр агаарт дасгал хөдөлгөөн хийж хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлээрэй.

Та бүхэн ойн цэвэр агаар амьсгалангаа манай гүүрээр зорчоорой.

Тав тухтай орчинд, байгалийн сайхныг ажиглан сууж, ном уншиж, манай кафегээр үйлчлүүлэн халуун уух юм авч суугаарай.

Манай сувилал өөрсдийн хүлэмжийг байгуулаад байгаа бөгөөд дотроо өргөст хэмх, улаан лооль, төмс лууван зэргийг өөрсдийн гараар ургуулж байна.

Дотоод орчин

Тав тухтай орчинд эмчилгээ сувилагаа хийлгэн амрах боломжтой.

Манай сувилилын бяцхан үйлчлүүлэгчид аюулгүй байдлыг хангасан, бүтээлж сэтгэлгээ хөгжүүлэх олон тоглоомнуудаас сонгож чөлөөт цагаа хөгжилдөж өнгөрүүлдэг билээ.

Тав тухтай орчинд амарч суун, телевизор үзэн цагийг өнгөрөөх боломжтой.

Халуун кофе, шоколад, сүү, хүйтэн ундаагаар үйлчилж байна. Манайх шинэхэн хийсэн амтат бялуу, бэйкери бүтээгдэхүүн, амттанаар байнга үйлчилдэг бөгөөд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөртэй байдаг.

Хүйтэн ус, ундаа, амттанг худалдан авч болно. Мөн бид зайрмагаар үйлчилж байна.

Чадварлаг эмч нараар бүтэн биеийн алжаал ядаргаа тайлах заслын эмчилгээг хийлгээрэй.

Орчин үеийн дэвшилтэт соронзон орныг эмчилгээнд хэрэглэдэг аппаратыг ашиглан цусан хангамж сайжируулах, бодисын солилцоо түргэсгэх шарлаган эмчилгээ хийдэг билээ.

Байгалийн давс агуйн орчинг бүрдүүлдэг тусгай өрөөнд сууснаар давсны эмчилгээнд биед хуримтлагдсан хорыг гадагшлуулж эрүүлжүүлнэ.

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

Цастай зуны эхэн сарын өдрүүдэд Намдумандал сувилалд найз нөхдийн зөвлөснөөр бяцхан охинтойгоо 5 хоногийн турш амтат хоол идэн, асруулж сувилууллаа.
Байр байшин нь дулаахан тухтай,
Бариа иллэг нь биед тустай,
Нялхас хүүхдэд ээлтэй, аюулгүй орчинтой,
Наалинхай сайхан ааштай хамт олонтой үнэхээр сайхан байгальтай сувилал юмаа.
Амарч байх хугацаанд Эх үрсийн баяр тохиож, тосохоор очсон хүүхдүүд минь тэвэр дүүрэн бэлэгтэй гэртээ харилаа.
Баярлалаа танай хамт олонд 🥰🥰🥰
Цаашдынх нь ажил үйлсэд амжилт хүсье!!!!
Сувилуулагч Сарантуяа охин Номундарь нараас 💚❤️💜💖🤎

Сарантуяа

Үнэхээр сайхан амралт шүү. ❣️Манай гэр бүл амрах гээд олон амралт дундаас Namdumandal г сонгож очсон. Очсон маань ч оносон гэж боддог👍. Том саруулхан өрөө , цэвэр орчин, амт сайтай олон янзын хоолнууд, жүүс , амттай боов тессэрт бүгд янзтай 👍 Агаар сайтай, гадна дотор оо хүүхдийн тоглох талбайтай. 1 настай хүүхдийг минь дархлаа дэмжих ваннд оруулж массаж хийн өгч би өөрөө өдөр бүр нурууны хуян хөөлгөх бумбатай массажийг хийлгэн жаргасан 🥰. 2 том хүүгээ бүтэн биеийн барианд ч мөн оруулаад дархлааг нь дэмжээд авлаа 🤩. (энэ нь төлбөртэй) . над шиг кофенд дуртай хүнд бол Кофе шоп үнэхээр таалагдсан 💗. Бүүр баярлаад хөөрхөн ааштай зохион байгуулагч даа баярласан аа хэлээд арай нүүрний массаж байхгүй биздээ гэтэл 😯😯😯 байлгүй яахав гэж байна шүү 💯🥰 Бүр гайхмаар нь биднийг амралтанд ирэхэд эмчийн үзлэг хийж оруулсан эмч охин маань хийдэг гэж байна шүү ваав 😯💯🥰 тэгээд 2 хоног мундаг олон талын авьяастай эмч охиноор нүүрэндээ иллэг хийлгээд би гэдэг хүн хайртай гэр бүлтэйгээ амрах гэдгийг утгаар нь мэдрээд л явсан. ❣️❣️❣️ Тав тухтай орчинд амт чанартай хоол бариа иллэг хийлгэн сайхан амарлаа. 🤗 Танай хамт олонд мааш их баярлалаа 💗💗💗 дахин очино оо 🤗🙂🤗

Jig Jiguur

Сайхан агаартай
Шинэхэн цэвэрхэн орчинтой
Хүүхдийн хөөрхөн тоглоомнуудтай
Бяцхан хөөрхөнүүдэд ясны шөл ,хар цай,давс гээд л усанд оруулж массажлаад
Давхар бүртээ цэвэр усны шүүлтүүртэй
Ядаргаа тайлж тайвшруулдаг давсны өрөөтэй
Массаж хийдэг сандалнуудтай
Физик эмчилгээ массаж хийлгэж, бумба тавиулж хуянгаа арилгуулаад л
Хоол элдэв амтлагчгүй эрүүл мөртлөө амттай
Өдөр бүр шинэ барьсан талх, нарийн боовтой
Кофе шопийн гоё үнэр амттай кофе,cheese cake Сүүн зайрмаг
Эелдэг харилцаатай ажилтангууд гээд л бүгд их таалагдлаа баярлалаа
Дахин очиж үйлчлүүлнэ ээ

Undraa Mg

Цэвэр агаарт🤗😎🌞, цэвэрхэн тав тухтай, амгалан тайван, үргэлж л инээмсэглэсэн😁😄😊 сайхан ааш зантай ажилчид хамт олноор👩‍⚕️🙋💆👍 хүрээлүүлсэн амттай сайхан хоолоор🥙🍛🍝🍽️☕ дайлуулж, бариа хийлгэн, бумба тавиулаад, үс толгойгоо массажлуулж угаалгаад, хүүхдүүд маань зугаатай, цэнгэлтэй, завгүй тоглож наадаад🤩😜👫👬👭 бас болоогүй ээ орой нь "тавтай нойрсоорой анд нөхдөө...тавтай нойрсоорой ах дүүсээ" гээл бүүвэйлүүлж унтацгаана😴...үнэхээр сайхан амарч сувилууллаа..."Намдумандал"-даа баярлалаа,😍😘🥰😁

Sunrev Neegii

хүүхдүүдтэйгээ хэд хоног амраад ирлээ эмч сувилагч тогооч үйлчлэгч бүгдээрээ сайхан ааш зан харилцаатай байр тохилог цэвэрхэн хоол сайтай (авч очсон идэж уух юмаа буцаагаад аваад ирсэн) өдөр бүр хүүхэд хөгшидгүй эмчилгээ хийж эрхлүүлж сайхан байлаа. Хойшоо модлуу орж гүзээлзгэнэ түүж идээд л....... Баярлалаа Намдумандал дараа дахиад очнооо

Bayrsaikhan gantuya

заа үнэхээр их таалагдсаан ялангуяа хүүхдээ борогшуулангаа эцэг эхчүүд өөрсдөө амраад авах боломжтой,чийрэгжүүлэлт нь шууд л үр дүнгээ өгч хүүхэд нойр хоолонд орсон ,хоолны тал дээр магтаад ч дуусахгүй амттай хамгийн гол нь эрүүл тэгээд порц нь арайл их юм байналээ. та бүгдэд баярлалаа цэвэрхэн тохитой найрсаг хамт олон байсан.хөдөө орон нутгаас зорьж ирснийг ч хэлхүү сэтгэл ханамж байлаа

Бөртэ Амар

Жирэмсэн том гэдэстэй интернэтээс хайж хайж очиж амарсан. 5 настай хүүтэйгээ явахад саатуулах тоглоомын талбай нь гоё болохоор хүүтэйгээ хоолон дээр л таардаг үнэхээр амар байсан. Төрсний дараа 2ч удаа очиж амрахад хоол унд, үйлчилгээ яг хэвээрээ сайхан амраад ирлээ. Нуруу татаад очсон 4 хоног бариа хийлгээд өвчин намдаад явлаа👍

Tumee Ochirhuyag

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.