СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Мэдээ мэдээлэл

Нойргүйдэл ба түүнээс сэргийлэх аргууд

Нойр бол бүх амьд амьтанд агаар, хоол тэжээл шиг зайлшгүй шаардлагатай зүйл юм. Нойр нь хүний бие организмын хувьд амралт болдог. Унтаж байх үед бүтэн өдрийн турш амралтгүйгээр эрчтэй ажиллаж байсан биеийн булчингууд суларч, өдөржин зогсолтгүй ажилласан хүний уураг тархи амардаг юм . Техник технологийн өндөр дэвшлийн энэ цаг үед хүмүүсийн ихэнх нь нойргүйдэл гэсэн “өвчинд” нэрвэгдэх болсон. 

Нойргүйдэлд автсан хүмүүсийн ихэнх нь шөнө бүр нойр нь хүрэхгүй тарчлан , хоёр хажуугаар ээлжлэн хөрвөж , эцэст нь эм ууж л унтдаг. Удаан хугацаагаар нойрны эм хэрэглэвэл мэдрэлд муугаар нөлөөлөн хар дарж зүүдлэх нь ихэсдэг. Үүнээс гадна нойргүй болох олон шалтгааныг тоочиж болно . Үүнээс хамгийн гол шалтгааныг нойр хүрэхгүй гэсэн айдаст автах хэмээн америкийн эрдэмтэн Клатман олон жил явуулсан судалгааныхаа эцэст нотолж байна. Энэ айдсаас болж нойрсолтыг саатуулах түлхэц болдог бөгөөд ямар ч хүн удаан хугацаагаар нойргүй явж чадахгүй. Удаан хугацаагаар нойр ханахгүй явах нь хүний бие организмд муугаар нөлөөлнө. 

Насанд хүрэгчдэд өдөрт 7-8 цагийн нойр хангалттай, харин хөгшрөх тутам унтах цаг улам багасна. Нойр нь хүн бүрийн хувьд ялгаатай байх бөгөөд зарим хүмүүс шөнө ердөө л 3 – хан цаг унтах ч бий. Олон шөнө нойргүй хоновол сэтгэл санаа тогтворгүй болж асуудлыг шийдэхэд хүртэл төвөгтэй болохоос гадна өдрийн цагаар гэнэт өөрийн удирдлагагүй зүүрмэглэдэг. 

Нойргүйдлийн шинж тэмдгүүд 

  • Бүтэн өдрийн туршид нойрмоглоно 

  • Ядарна Анхаарал төвлөрөлт буурна

  • Ой тогтоолт буурна 

  • Шийдвэр гаргахад хүндрэл үүснэ 

  • Уур уцаартай болох 

  • Унтаад сэрэхэд амраагүй , бие нозоорсон байна 

  • Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжилнэ 

  • Бэртэж гэмтэх эсвэл аваар осолд орох эрсдэл нэмэгдэнэ 

Нойр хулжих шалтгаан 

  • Хэт их дуу чимээ , агаарын температур болон ор тохиромжгүй байх 

  • Тогтмол бус дэглэм 

  • Хөдөлгөөний дутагдал 

  • Орой хэт их идэх 

  • Хэт бага идэх нь эрт сэрээдэг

  • Архи , тамхи

  • Кофейн агуулсан цай, кофе 

  • Хурц ба архаг өвчнүүдийн сэдрэлт 

  • Сэтгэл санааны таагүй байдал, юманд санаа зовох, айж түгших 

  • Сэтгэл гутрал 

  • Гэр бүлийн ба бусад төрлийн хүчирхийлэл 

  • Тураах үйлчилгээтэй эмүүд . .

Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?

Ухаалаг утсаа далд хий: Унтаж амрах үедээ ухаалаг утсаа аль болох хол байлгаж эсвэл дэлгэцийг нь доош харуулж тавиарай. Учир нь ухаалаг утасны дэлгэцнээс тусах гэрлийг хүний тархи маш мэдрэг хүлээж авдаг бөгөөд ингэснээр таны нойр хулжих болно. Бүр та өөрөө энэхүү гэрэлд сэрэхгүй байж болох ч, тархи тань үүнийг мэдэрнэ гэсэн үг юм. Тиймээс хэрэв боломжтой бол унтаж амрах үедээ ухаалаг утсаа “Бүү саад бол” гэх горим дээр тавихыг хичээгээрэй.

Сэрүүн орчин чухал: Таны хэрэгжүүлэх хэрэгтэй бас нэгэн чухал дүрэм бол сэрүүн орчинд унтаж амрах юм. Тасалгаа тань ойролцоогоор 18 хэмийн дулаан температуртай байхад тохиромжтой. Учир нь бидний бие организм өөрийгөө дулаацуулахын тулд маш их энерги зарцуулдаг тул өрөө тань аль болох сэрүүн байх тусмаа та илүү их жин хасах болно. Гэхдээ мэдээж хэрэг хэт туйлширч болохгүй шүү. Эс бөгөөс та ханиад хүрч болзошгүй.

Унтахаасаа өмнө зарим нэг хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзаарай: Мэдээж хэрэг өөх тостой, элсэн чихрийн агууламж өндөртэй, илчлэг ихтэй хоол идсэнийхээ дараа унтаж амрах нь муу үр дагавартай гэдгийг хэлэх нь илүүц биз. Гэхдээ цоохор майлз, цитрус жимс, улаан лооль зэрэг эрүүл тодотголтой хүнсийг ч унтахаасаа хэдэн цагийн өмнө идэх хэрэггүй байдаг гэнэ. Учир нь цоохор майлз ба улаан лооль нь биеэс илүүдэл шингэн гадагшлуулж, “цэвэрлэдэг” бөгөөд цитрусын төрлийн жимс нь хүчиллэг өндөртэй хүнс гэдгийг санаарай. Тиймээс та шөнийн турш угаалгын өрөө рүү гүйж, ходоодондоо давхар ачаалал өгөхийг хүсэхгүй л бол эдгээр хүнсний бүтээгдэхүүнээс татгалзахыг зөвлөж байна.

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.