СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Бидний тухай

Мэндчилгээ

    Эрхэм Үйлчлүүлэгч таны энэ өдрийн амрыг эрэн мэндчилье. Намдумандал ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хүн амынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж 30000 гаруй өвчтөнд дотрын амбулаторийн болон стационарийн хэвтэн эмчлүүлэх эмчилгээ үйлчилгээ, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсээр иржээ. Мөн түүнчлэн 2019 онд ой модот цэвэр агаарын бүсэд Намдумандал сувиллаа байгуулж, үйлчлүүлэгчдийг ая тухтай амарч сувилуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хэдийгээр бид бүхэн дэлхий даяар нүүрлээд буй цар тахлын хязгаарлагдмал нөхцөл байдалтай байгаа хэдий ч манай хамт олон эдгээр цаг хугацааны сорилт шалгуурыг амжилттай даван туулж, сувиллынхаа орчин нөхцөл, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг улам ахиулан ажиллах тал дээр үргэлж хичээн урагшилж байна. Та бүхний хамтын ажиллагааны дэмжлэгээр, хөдөлмөрч бүтээлч хамт олныхоо хүчээр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг урт удаан хугацаанд тогтвортой үзүүлэхийг бид зорих болно.

Таныг хүндэтгэсэн,
Намдумандал сувиллын хамт олон

Алсын хараа

Бид дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн нотолгоонд суурилсан эмчилгээ, сувилгааг эх орондоо нутагшуулж, нэвтрүүлнэ.

Эрхэм зорилго

Чанартай үйлчилгээ, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж, сувилахуйн үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч, шинэлэг бүхний түүчээлэгч байна.

Үнэт зүйлс

  • Эерэг хандлага
  • Эв нэгдэл
  • Сэтгэл ханамж
  • Тогтвортой хөгжил

Намдумандал ХХК-н тухай

    Намдумандал ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдан Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх ЭХ15/22/3633 гэрчилгээ, 0001206 тоот тусгай зөвшөөрөлтэй.

    “Намдумандал” клиник нь Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт орших 850м2 тусламж үйлчилгээ явуулах зориулалттай өөрийн байртай.

    Эмнэлэг нь жилдээ давхардсан тоогоор 3000 гаруй үйлчлүүлэгчдэд оношилгоо, эмчилгээ хийж, зөвлөгөө өгдөг. Нийт үйлчлүүлэгчдийн 95%-96% нь вирусын болон вирусын бус гаралтай элэг цөсний архаг үрэвсэлтэй хүмүүс байдаг ба тэдний 40% нь элэгний хатуурал, элэгний хавдар, түүний хүндрэлтэй үйлчлүүлэгчид байдаг.

    “Намдумандал” сувилал нь 2006 онд байгуулагдсан. 2019 оны 1 дүгээр сараас Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Улаанбаатар хотын төвийн тэг цэгээс 25.5 км зайтай Сэлхийн зуслангийн эцэст шинэ байршилд үйл ажиллагаа явуулж байна.