Та манай сувилалд хэвтэхийн өмнө хэвлийн ЭХО оношилгоо, цусны ерөнхий, биохими, шээсний ерөнхий шинжилгээнд хамрагдсанаар мэргэжлийн эмчийн үзлэгт орж, зөвлөгөө аван эмчилгээний зөв хуваарилалт бүхий уламжлалт эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, хоол эмчилгээ, физик эмчилгээ болон үйлчлүүлэгчийн сонголтоор бусад нэмэлт эмчилгээ үйлчилгээг авна.
Зүү төөнүүр, жин засал, дэвтээлэг, бариа заслын дорно дахины анагаах ухааныг эмчилгээг орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжтэй хослуулан хавсарч чанартай эрүүл мэндийг үйлчилгээг үзүүлдэг билээ. Нарийн судсыг тэлж цусны эргэлтийг сайжруулж, дотор эрхтний үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах бодисын солилцоог сайжруулах, Мэдрэлийг тайвшруулж бүх биеийн алжаалыг тайлах, эмийн бус аргаар үйлчлүүлэгчдийн биеийн байдал онцлогт тохируулан эмчилдэг.
Олон улсын бүрэн тоноглогдсон орчин үеийн сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сэргээн засах эмчилгээ нь зөвхөн нэг эрхтнийг эмчлэхгүй, харин хөдөлгөөн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулж цогцоор нь эмчилдэг. Хөдөлгөөн засал, физик эмчилгээ, болон хөдөлгөөн засал эмчилгээг сэргээн засах эмчийн үзлэг, оношилгоо хийн зөвлөгөө өгдөг.
Сувилуулагчдад сувиллын болон өвчний онцлогт тохирсон эмчилгээ, сувилгааны дэглэмийн хоолоор үйлчилдэг. Ходоод гэдэсний хямрал, нойр булчирхай, элэг цөсний үрэвсэлт өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчний үед дэглэмийн иж бүрдлээр хоол хийхээс гадна ердийн дэглэмийн хоолоор үйлчилдэг.
Физик эмчилгээ нь өвчтөний зөвхөн нэг эрхтнийг эмчилдэггүй харин хүний зорилготой үйл хөдөлгөөн, үйл ажиллагааны чадварт гол анхаарлаа хандуулж, хүнийг бүхэлд нь эмчилдгээрээ онцлогтой юм. Бие махбодын өөрөө өөрийгөө илааршуулах үйл явцыг дэмжиж эмчилдэг. Олон улсад үйлдвэрлэсэн сөрөг нөлөөгүй, үрэвслийн эсрэг, цусан хангамж нэмэгдүүлэх зэрэг олон үйлчилгээтэй орчин үеийн дэвшилтэт технологийн аппарат багаж төхөөрөмжийг санал болгож байна.
Зайлшгүй хэрэгтэй эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн яаралтай тусламж үзүүлэхэд байнгын бэлэн байдалд байдаг.
Нярай болон бага насны хүүхдүүдэд алжаал ядаргаа тайлах иллэг массаж хийж эмчилгээний ваннд /хар цай, ясны шөл, давстай ванн, овьёосны сүү гэх мэт/ оруулна. Эх, жирэмсэн эх, хүүхдийн ядаргааг тайлах эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.
Танд хуйхны оношилгоо хийн, гүн цэвэрлэж, иллэг массаж хийн, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх болно. Гэмтэлтэй үсийг эрүүлжүүлэн, нөхөн сэргээн чийгшүүлж улам намирсан зөөлөн үстэй болгохыг хүсвэл манай үйлчилгээг сонгоорой.
Гоо сайхан, арьсандаа заавал анхаарч, байнга арчилгаа хийж байх хэрэгтэй байдаг билээ. Олон үйлдэлт арьс арчилгааны тоног төхөөрөмжөөр туршлагатай эмч нар танд 4 шатлалт арьс арчилгаа, нүүрний тайвшруулах болон арьс чангаруулах массаж иллэгийг санал болгож байна.
Төлөвлөгөөт хуваариар мэргэшсэн багш нарыг урин хүүхэд болон насан хүрсэн хүмүүст иог, бясалгалын сургалтуудыг явуулж байна. Сэтгэлзүйн гайхамшигт эм болдог иог бясалгалд хамрагдсанаар хэрхэн зөв сууж амьсгаагаа авах, оюун санаагаа цэгцлэх, нойргүйдлээс ангижрах талаар заадаг билээ.
Цэвэр агаар • Идэвхтэй хөдөлгөөн • Эмчилгээ сувилгаа
© 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.