СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Мэдээ мэдээлэл

Гам барих тухай та юу мэдэх вэ?

Эмчлүүлэгчийн онцлог, хэрэгцээнээс үүдэн харьцангуй янз бүр байдаг ч сувиллын эмчилгээнд дараах дэглэмийг баримталдаг. Гам барих гэдэг нь биеэ гамнах гэсэн үг. Аливаа өвчнийг эмчилж байх явцад болон эмчилгээ дууссаны дараа эмчилгээний үр дүнг бататгах, дахин тэр өвчнөөр өвдөхгүй байхын тулд өвчнийг үүсгэж байгаа нөхцөл болох идээ унд, явдал мөр, улирал, адын шалтгаан, нөхцлийг бүрдүүлэлгүй гам барих ёстой. Ингэснээр эмчилгээ үр дүнтэй болно. гам бол эмчилгээний хамгийн чухал хэсэг билээ. Иймд эмчлүүлж байх үед болон эмчлүүлсний дараа яаж гам барих тухай толилуулж байна. Үүнд:

  1. Салхинд нэвт цохиулахгүй байх 
  2. Даарах , бороо усанд норох , хүйтэн юм барих болон хүйтэн усанд орж болохгүй 
  3. Цусны даралт тогтворгүй хүн эмчийн зөвлөгөөгөөр тогтмол эм уух 
  4. Сахарын эмгэгтэй бол сахар бууруулах эм ууж , сахарын түвшинг өглөө , оройд байнга хянах 
  5. Нүдний даралттай хүн тохирох нүдний дусаалгыг тогтмол хэрэглэх 
  6. Эмчилгээний явцад болон дараа нь толгой эргэх , дотор муухайрах , архаг өвчин сэдрэх зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах 
  7. Эмчийн зөвлөсөн гамыг сахих нь эмчилгээний явцад болон түүний дараа 21 хоногоос багагүй хугацаанд мөрдөнө.

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.