СБД, 20-р хороо, 41-р хэсэг

Сэлхийн зуслангийн эцэст

Холбоо барих:

89118899, 99177036

Мэдээ мэдээлэл

Цар тахлын үед ажиллаж буй нийт эмнэлгийн ажилтан албан хаагчиддаа сэтгэлийн дэмжлэг, урам хайрлах “БАЯРЛАЛАА” сайн үйлсийн аян

Цар тахлын үед ажиллаж буй сувилагч, эх баригч, сувилахуйн мэргэжилтнүүддээ сэтгэлийн дэм өгч “БАЯРЛАЛАА” аяныг өрнүүлэн манай “Намдумандал” сувиллын эмч ажилтан нарт гарын бэлэг өгөн, улаан бүст ажиллаж буй эмч сувилагчтайгаа уулзаж нэгэн өдрийг сайхан өнгөрөөлөө. Энэхүү аянаар зүрх сэтгэлээрээ нэгдэн Гурван гал эмнэлэг, Сайн сайхан медикал, БГД-ийн Гэр бүл, хүүхэд,залуучууд хөгжлийн төв, Монголын сувилагчдын нийгэмлэг, Цэцэгт мэндчилгээ хамтран ажилласан билээ. БГД-ийн Залуучуудын элчээр сонгогдон ажилласнаас хамгийн эхний ажлаар энэхүү сайн үйлсийн аянг зохион байгуулсан жүжигчин Т.Хуланд талархал илэрхийлье.

 

“Өөрийн биш бусдын төлөө

Өөдрөг сэтгэлээр хандаж

Сувилагчийн ухаанд шамдаж

Сайхан мэргэжилдээ дадлагажсан

Санаан нэгт сувилагчид минь

Энхийн үйлсийн төлөө

Энгийн атлаа хариуцлагатай ачааг

Эрдэм чадлаа хослуулан

Ээлжлэн хийдэг ээ, манай сувилагчид

Мадах нарны туяа шиг

Мөнхий ариун үйлстэнүүд билээ

Эгэл даруухан сувилагчид минь

Энгүй их ачтанууд билээ.”

Сошиал сүлжээнд бидэнтэй нэгдээрэй.