Өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэхийн тулд стресс бухимдлаа удирдаж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь ялангуяа намрын стресс болон амралтын дараа хүнд урт удаан ажилдаа эргэн орсон хүмүүст хамаатай юм. Бид танд стресс тайлах таны мэдэхгүй үр дүнтэй 14 аргыг зааж өгъө.
Үсээ самна. Ажил дээрээ компьютерийн ард удаан суугаад булчин чинь чилж, толгой чинь хүнд болж өвдөж эхэлж байна уу? Тэгвэл энэ стрессийг арилгах нэг арга бий. 10-15 минут үсээ самнаарай. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж булчинг суллах болно.
Зайрмаг идэх. Амттай хоол – энэ бол стрессийн эсрэг үр дүнтэй арга юм. Мөн стрессийг багасгаж сэтгэл санааг өөдрөг болгоход загас туслах болно. Учир нь түүнд омега3-ын хүчил агуулагдах бөгөөд энэ нь мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг. Хэрэв загасанд дургүй бол зайрмаг эсвэл гадил идээрэй. Эдгээр бүтээгдэхүүнүүд стрессийн эсрэг сайн үйлчилгээтэй байдаг.
Массаж. Энергиэ хадгалахын тулд хамар доор, хөмсөг хооронд, уруулын доорх, алганы голд байрлах цэгүүдэд 30 секунд массажилж өгөөрэй.
Гараа үрэх. Өөр нэгэн хялбар арга бол алгаа хооронд нь хавсраад халуун болтол нь сайтар үрнэ.
Чихээ үрэх мөн адил тустай шүү. Ингэснээр та илүү сэргэг болж ажилдаа сайн төвлөрөх болно.
Стресс, зөрчилдөөнийг арилга. Сэтгэл санаагаар унасан үед 15 минутын шүршүүр танд туслах болно. Халуун шүршүүр таны толгой, мөрийг массажилж өгөх болно. Удалгүй ус таны биед хэрэгцээгүй бүх зүйлсийг зайлан урсгахыг мэдрэх болно.
27 зүйл. Зүүний туршлага бидэнд “Гунигаас салахыг хүсвэл гэрийнхээ 27 зүйлийг хөдөлгө” гэж заадаг. Энэ нь сайн энерги үүрлэхэд зай гаргаж өгдөг ба энергийн эргүүлэг зөв чиглэлд эргэдэг гэж тооцогддог юм байна. Энэ аргыг туршиж үзээрэй. Ингэснээр таны тархи сэргэж, асуудлыг мартаж, амрах болно.
Шат. Шатаар дээш доош 30 секунд гүйгээрэй – энэ дасгал нь тархины сэтгэл санааны стрессийг зохицуулдаг хэсгүүдийн хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэх болно.
Будаг. Их хэмжээний стресстэй үед 2-3 минут зураг будахад ажил дуусах хугацааг 5 дахин багасгадаг болохыг сэтгэл судлаачид олж мэджээ. Өөрөөр хэлбэл та стрессээ тайлаад зогсохгүй гайхалтай урлагийн бүтээл туурвих боломжтой юм.
Гибискустэй цай. Хүн их хэмжээний стресс хуримтлуулахад түгшүүр, сандралыг мэдэрдэг. Гибискус нь таны анхаарлыг төвлөрүүлэхэд туслах бөгөөд улмаар стрессийг багасгах болно.
Гараа даллах. Ихэнх хүмүүсийн стресс бүсэлхий, хүзүү, нурууны булчин чангарснаас болж үүсдэг аж. Мэдээж үүнээс үүдээд толгой, нурууны өвчин үүснэ шүү дээ. Ийм тохиолдолд массаж болон усан сэлэлт маш сайн туслах болж чадна. Гэр болон ажил дээр хийж болох булчин суллах хялбар дасгалууд бий: гараа эргүүлэх, гараа өөр өөр тийш ээлжлэн нугалах, мөн хөлөө савлах хөдөлгөөнүүдийг хийгээрэй.
Цэвэрлэгээ. Эд зүйлсээ байранд нь тавих нь таны санаа бодлыг цэгцтэй байлгахад туслах болно. Үүнээс гадна эмх цэгцтэй шүүгээ, хайрцаг, тавцан нь гадаад эмх цэгц болон хувь хүний зохион байгуулалтанд тодорхой хэмжээний сэтгэлзүйн нөлөө үзүүлдэг аж.
Бодох цаг. Бодлоо цэгцлэхийн тулд гэртээ ганцаараа байх арга олоорой. Дуртай дуугаа тавиад хөргөгчнөөсөө дуртай амттанаа гаргаад буйдан дээрээ тухлан суугаарай. Юуг хамгийн ихээр хүсч байгаагаа бодоод хүслээ цаасан дээр тэмдэглээрэй. Тодорхой төлөвлөгөө цаашдын ажлыг шийдвэрлэхэд хялбарчилж өгөх болно.
Үнэрт. Үнэр нь сэтгэл санааны санах ойтой нягт холбоотой байдаг. Тиймээс стресстсэн үед таныг аз жаргалтай болгож, баясгаж байсан тэдгээр дурсамжтай үнэр шингэсэн ямар нэг зүйл маш ихээр туслах болно. Үүнийгээ байнга үнэртвэл сэтгэл санааг чинь өөдрөг байлгахад туслах болно.
Бүжиглэх. Гэртээ заавал бүжиглээрэй! Хөгжмийн хэмнэлд хөдлөх нь стресс тайлахад маш тустай. Түүнээс гадна биеийн тамирын клубээс ялгаатай нь бүжгийг зугаа гэж үздэг.
Цэвэр агаар • Идэвхтэй хөдөлгөөн • Эмчилгээ сувилгаа
© 2021. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.